19
Oct
771

1. Шингэн - 8 аяга ба түүнээс дээш хэмжээний шингэн хоногт зайлшгүй хэрэглэж байх.

2. Үр тарианы бүтээгдэхүүн - Өдөрт үр тарианы бүтээгдэхүүнээс 6 ба түүнээс дээш хүнсний нэгж хэрэглэж байх хэрэгтэй.

Нэг хүнсний нэгж үр тарианы бүтээгдэхүүнд: талх 1 зүсэм, боорцог 1-2ш, хагас аяга агшаасан будаа ба чанасан гоймон, 3 хоолны халбага гурил, 2 хоолны халбага арвайн гурил ордог.

3. Хүнсний ногоо - Хоногт 2 хүнсний нэгж ба түүнээс дээш хүнсний нэгжийг хэрэглэх хэрэгтэй. Хүнсэндээ аль болох олон төрлийн, өнгө өнгийн хүнсний ногоонуудыг хольж хэрэглэж байвал бие махбодод дагаж орох шим тэжээлийн бодисууд нь өөр өөр байдаг ач холбогдолтой. Нэг хүнсний нэгж хүнсний ногоонд: 1 аяга түүхий ногоо, тал аяга болгосон ногоо, дунд зэргийн 1 ширхэг ногоо зэрэг орно.

4. Жимс жимсгэнэ - Хоногт 2 хүнсний нэгж түүнээс дээш хэмжээний жимс жимсгэнэ хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй. Нэг хүнсний нэгж жимс жимсгэнэд: дунд зэргийн 1 ширхэг жимс / алим, жүрж, гадил гэх мэт/, тал аяга жимсгэнэ, ¾ жимсний цэвэр шүүс, ¼ хатаасан жимс гэх мэт. Жимс жимсгэнийг хүнсэндээ сонгохдоо аль болох өөр өөр өнгөтэй, олон төрлийг хүнсэндээ сонгож хэрэглэнэ.

5. Сүү, сүүн бүтээгдэхүүн - Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс сонгохдоо аль болох тослог багатайг сонгон хэрэглэнэ. Өндөр настан хоногт 3 хүнсний нэгж түүнээс дээш хэмжээний хүнсний нэгжийг сонгон хэрэглэж байх хэрэгтэй. Нэг хүнсний нэгжид: 1 аяга сүү эсвэл тараг орно.

6. Мах махан бүтээгдэхүүн (малын мах, загас, тахианы мах, шош, өндөг, самар) - Хоногт 2 хүнсний нэгж түүнээс дээш хэмжээний хүнсний нэгжийг сонгон хэрэглэнэ. Нэг хүнсний нэгжид. 100гр махан бүтээгдэхүүн, тал аяга хатаасан шош, самар, 3ш өндөг гэх мэт орно. Үүнээс гадна амьтны гаралтай болон ургамлын гаралтай уургийг хослуулж хэрэглэвэл зохистой.

7. Өөх тос, хоолны давс, элсэн чихрийн хэрэглээг аль болох хязгаарлах хэрэгтэй. Хүнсэндээ нэмэлтээр хэрэглэхгүй ч байж болно. Харин амин дэм В12, амин дэм Д, кальци агуулсан хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг.

 

 

Холбоо барих

  • iconМонгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо Токиогийн гудамж, 13380, Palazzo tower 2 давхар 206 тоот
  • iconThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • icon(+976) 75151617
    (+976) 99107475
  • iconДа - Ба: 09:00 - 18:00
    Бя - Ням: Амарна
Top