19
Oct
207

Нас ахихад шүдний бөх бат чанар алдагдаж, унах, ходоод, гэдэсний салст бүрхэвчийн бүтцэнд өөрчлөлт явагдсаны улмаас хоол боловсруулах булчирхайн шүүрэл ялгаралт багасч, хоол боловсруулах үйл ажиллагаа суларч хоолны шингэц мууддагаас үүдэн хооллолтонд дараах өөрчлөлтийг хийх хэрэгтэй болно.

Үүнд:

1. Хоол хүнсэндээ үл орлогдох амин хүчлээр баялаг амьтны болон ургамлын гаралтай уургийг хослуулж хэрэглэх.

2. Найрлагандаа ханаагүй өөхний хүчил агуулсан ургамлын тос, загасны тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх, харин ханасан өөхний хүчлээр баялаг амьтны гаралтай өөх тосыг бага хэрэглэх.

3. Хүнсний эслэг ихээр агуулсан үр тариа, хөх буудай, хөх будаа, хөц будаа, гурвалжин будаа, овьёос, бор гурилын бүтээгдэхүүн, жимс ногоог түлхүү хэрэглэх. Энгийн сахарын хэрэглээг багасгах.

4. Нас ахих тусам бие махбодид ясны сийрэгжилт үүсдэг тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор кальци их хэмжээгээр агуулсан сүү сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэж занших.

Кали нь бие махбодоос ус давсны ялгаралтыг идэвхжүүлж, зүрхний булчингийн агшилтыг сайжруулдаг тул калиар баялаг үзэм, яншуй, вандуй, самар, хатаасан жимс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байх.

Магни нь цөс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэхийн зэрэгцээ судас мэдрэлийн тогтолцооны цочролыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул магнигаар баялаг будаа, шош, вандуй зэргийг хүнсэндээ хэрэглэх. Давсны хэрэглээг багасгах. Учир нь хоолны давс ус давсны солилцоог алдагдуулдаг.

5. Нас ахих тусам амин дэмийн солилцоо алдагддаг тул хүнсэндээ амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тогтмол хэрэглэх нь зүйтэй.

6. Мөн нас ахих тусам биеийн шингэний хэмжээ багасдаг учир өдөрт 1,5-2 литр шингэн хэрэглэх хэрэгтэй.

 

 

Холбоо барих

  • iconМонгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо Токиогийн гудамж, 13380, Palazzo tower 2 давхар 206 тоот
  • iconThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • icon(+976) 75151617
    (+976) 99107475
  • iconДа - Ба: 09:00 - 18:00
    Бя - Ням: Амарна
Top