Эмнэлгийн бус гэрээр асрах
Эрүүл мэнд
Амьдралын чиг үүрэг буурахаас сэргийлж, чиг үүрэг буурах хандлагыг эрт илрүүлэн олж тогтоох дэмжих, сайжруулах зорилготой.
- Даралт
- Зүрхний цохилт
- Халуун үзэх
- Биеийн байдлыг шалгах
Өдөр тутмын асаргаа
Энэхүү асаргаа нь ариун цэврийн тусламж дэмжлэг болох бөгөөд усанд оруулах, хувцас угаах, хувцас солих, үс угаах зэрэг, бие засахад туслах, памперс солих зэрэг, гэрээс гарах, орох, хоол унд идэх, асран хамгаалах зэрэг үйлчлүүлэгчид бүтэн 1 өдөрт шаардагдах бүхий л асаргаа сувилгаа юм.
- Хоол бэлдэх, хооллох
- Бие засуулах
- Усанд оруулах
- Амны хөндийн цэвэрлэгээ
Өдөр тутмын тусламж
Энэхүү асаргааны зорилго нь угаалга цэвэрлэгээ, дэлгүүрээс худалдан авалт хийх, хог хаях зэргийг хийж орон гэр доторх асаргааны орчин бүрдүүлэлт хийхэд оршино.
- Хөнгөн цэвэрлэгээ
- Угаалга
- Ойр зуурын худалдан авалт
Нөхөн сэргээх үйлчилгээ
Өвчин эмгэг, бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлыг улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйлчилгээ.
Тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх
- Хэвтрийн дэглэм, хөдөлгөөн хязгаарлагдсан иргэдэд зориулагдсан тусгай зориулалтын суудалтай авто машинаар эмнэлэг болон зорилтот газарт зөөвөрлөж үйлчилнэ.
Япон улсад мэргэжил эзэмшсэн Япон болон Монгол мэргэжлийн багш нар асаргаа, сэтгэл зүй, эрх зүй, харилцаа гэсэн сэдвээр хичээл заан танхимын болон танхимаас гадуурх дадлага хийж мэргэжлийн асаргааны ур чадвар эзэмшүүлдэг. Үүнээс шалгарсан сурагчдыг Япон улсын настны асаргааны төвд асаргааны мэргэжилтнээр мэргэжил дээшлүүлэх боломж олгодог.